Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг ирэх Мягмар гарагаас эхлүүлнэ

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2-р сарын 23-ны өдрөөс нээх бэлтгэл ажлыг хангасан талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог тогтоосон.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёр дугаар сарын 23-ны өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн энэ өдрөөс эхлүүлэх аж.

Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours