“Цагаан сар ба Цагаан цас”

Монгол түмэн минь цар тахалын улмаас хэдий хөл хориотой байгаа ч уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гээд гэртээ халуун ам бүлээрээ хөл хөөрцөг болоод сууж байгаа. Хуучин цагт (2 жилийн өмнө) Улаанбаатарчууд түүхий нүүрс хэргэлдэг байхад цас орж газарт буухдаа хар болж буудаг байсан. Замын хажуудах хашлаг, модод, гэр байшингийн дээвэр, зогсоол дээр байгаа машинууд, бүгд хав хар байдаг байлаа. Хамгийн гол нь түүхий нүүрсний хар утаа, дэгдэмхий бодисоос болж жилдээ хэдэн зуун эхчүүд зулбаж, олон зуун хүмүүс утаанаас үүдэн өвдөж ертөнцийн мөнх бусыг үздэг байсан. Утаанаас үүдэлтэй ханиад томуунаас болж эмнэлэгүүд коридортоо хүртэл ор тавьж хэвтүүлдэг байсан үе сайхан. Эдийн засгийн хувьд ярих юм бүүр байхгүй. Олсон хэдэн цаасаа ханиад томууны эмэнд өгөөд дуусдаг байсан. Ид утааны үед Чингис хаан нисэх буудалд онгоц бууж чадахгүй буцаж байсан тохиолдол зөндөө. Гадаадаас дамжин өнгөрч үйлчилгээ аваад буцаад нисэх ёстой онгоцнууд манайхыг алгасаад дээгүүр өнгөрчихдөг. Энэ хэрээр манайд орж ирэх ёстой валють байхгүй болчихдог хайран юм гээд ярьж суусан нисэхийн мэргэжилтний яриаг тодхон санаж байна.

Түүхий нүүрсний балиар эхүүн үнэрийг ярихын ч хэрэггүй. Бид УБ брэнд үнэр гэж ярьдаг байсан. Хувцасаа мянга угааж арчаад нэмэр байхгүй. Ямар сайндаа гадаадруу карго явуулахаар карго хүлээж авсан хүн илгээмжээ задлахаар өнөөх УБ брэнд үнэр тэр хавиар нэг үнэртэж нутгаа улам санахад хүрэгдэг гэж ярьж байсан. Сүүлийн хоёр жил Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хорьж түүний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш байдал хамаагүй дээрдэж утаа (дэгдэмхий бодис) 50% хүртэл буурсныг гадны мэргэжилийн байгууллагууд дүгнэлт гарагсан. Энэ нь утааг бууруулах богино дунд хугацааны хамгийн зөв хөтөлбөр болсон. Үүнийг үгүйсгэгчид буюу утаагаа санагчид салхитай байна, цас орохоор ингэдэг, мод түлж байна бүүр түлшийг адаг сүүлд нь хар тамхины хольцтой Улаанбаатарчууд хар тамхинд хордож дууслаа гэж харлуулж хүртэл үзсэн. Утаа багасаснаас үүдэж эмийн сангуудын орлого багасч эмнэлэгүүдийн ачаалал багасч бүүр Наран туул зах дээр гэрийн цагаан бүрээс зардаг бизнесмен цагаан бүрээсний борлуулалт муудсан гэж халаглаж ярьж байсан. Хуучин түүхий нүүрс түлдэг байхад нүүрсний гэх тодотголтой хэдхэн ченжүүд түүхий нүүрсний үнийг дураараа нэмж иргэдийг хохироодог байсан. Улсад нэг ч төгрөгийн татвар төлдөгүй байсан. Одоо байдал хамаагүй дээрдсэн. Иргэд маань өнөөдөр дэлхийн хаана ч байхгүй үнээр буюу 935 төгрөгөөр 25 кг сайжруулсан шахмал түлш худалдан авч хэрэглэж байгаан сайшаалтай. Зөвхөн сайжруулсан шахмал түлш борлуулдаг 700 орчим цэг байдаг. Нэг борлуулалтын цэгийн цаана 3-с дээш хүмүүсийн амьдрал ахуй явж байдаг гэж бодохоор нилээн том тоо гарна. За тэгээд үйлдвэрт ажилдаг залуус, хот доторхи болон холын тээвэр, савлагаа, хяналт зэрэгт олон мянган хүмүүс ажиллаж амьдрал ахуйгаа өөд нь татаж явна. Үйлдвэр байгуулагдаад хоёр дахь цагаан сартайгаа золгох гэж байна. Алдаатай дутагдалтай тал байгаа. Алдаа гарсан үед нь засаж сайжруулаад явж л байна. Улаанбаатар хотын далай шиг их гэр хорооллын айл өрх аж ахуйн нэгжүүдийг түлшээр хангаж халуун дулаан байлгах амаргүй ажилыг Нийслэлийн төр засгийн байгууллагууд, Таван Толгой Түлш компанын ажилтан албан хаагчид нэр төртэй хийж гүйцэтгэж байна. Бид хуучны хар утаа дэгдэмхий бодисын талаар ярихгүй харин түүн дотор байдаг химийн бодисууд хүхэр зэргийг ярьж бичдэг болсон. Юм л болуул захын хар овоохой гэдэг шиг болохгүй зүйлийг сайжруулсан шахмал түлшинд наах гэж оролдож байна Хүхэрийн хэмжээний 10 хүрэхгүй хувийг шахмал түлш, 70 хувийг 5 сая орчим тонн түүхий нүүрс хэргэлдэг цахилгаан станцууд үлдсэн 20 гаруй хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 500 гаруй мянган авто машины яндангаас гарч байна. Ямартаа ч бид Улаанбаатар хотод хамар хашаагаа харж чадахгүй, урдах машинаа харж чадахгүй, хажуудах байшингаа харж чадахгүй байсан үе ард үлдэж хороолол хорооллолоор нь, хотыг хүрээлсэн уулсын оргилыг хардаг болж цас цагаанаараа газарт унаж хотыг минь үзэсгэлэнтэй харуулдаг болсон. Улаанбаатар хотын утааг бууруулхад үнэтэй хувь нэмэр оруулж сайжруулсан шахмал хэрэглэж байгаа гэр хорооллын иргэддээ талархаж байгаагаа илэрхийлж мөн энэхүү төсөлд гар бие оролцож байгаа мянга мянган залуустаа талархсанаа илэрхийлье. Айл өрх бүрийн тулганд галтай дулаахан, хорио цээрийн дэглэмээ сахиж цахимаар золгож сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй.
Ш.Батсуурь 2021 оны 2 сарын 11. Улаанбаатар хот.

+ There are no comments

Add yours