БЗД-ийн “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, хамгаалалт авчээ. Иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийгдэж байна.
Тусгаарлалтад орсон иргэд:
- Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
- Хүнсний хангамж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
- Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой коммиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.
Мөн өчигдөр тус дүүргийн 8 хороо Хот-Айл хотхоны 16 дугаар байр, 16 хороо 105-р байр 36-р байр, “Амгалан” хотхоны 15 байруудад хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авч иргэдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: Баянзүрх дүүргийн онцгой комисс
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...