“Pfizer-BioNTech”-ийн хамтран бүтээсэн “COVID-19”-ийн вакцин нь Өмнөд Африкт бүртгэгдсэн мутацид орсон хувилбараас хамгаалж чадахгүй нь урьдчилсан байдлаар батлагджээ. Түүнчлэн Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаанаас харахад 80-аас дээш насны хүмүүсийг вирусээс хангалттай хамгаалж чадахгүй байх магадлалтай гэнэ.
Кембрижийн их сургуулийн профессор, судалгааг ахалсан Рави Гупта “Бидний хийсэн вакцин нь коронавирусийн эсрэг мутацид орсон хэлбэрийн эсрэг дүн багатай байх магадлалтайг судалгаа харуулж байна” хэмээжээ.
Их Британи тэргүүтэй олон орон цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор “Pfizer-BioNTech”-ийн вакциныг ард иргэдээ тарьж эхлээд байгаа билээ. Их Британийн Засгийн газраас уг вакциныг ойролцоогоор гурван долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийхээр төлөвлөсөн байснаа цуцалж, тун хоорондын зайг 12 долоо хоног хүртэл сунгаж, эхний тунгаар аль болох олон хүнийг хамруулахаар ажиллаж төлөвлөжээ. Мягмар гарагт явуулсан судалгаагаар гурван долоо хоногийн өмнө “Pfizer” вакцины эхний тунг тариулсан 26 хүний цусны дээжийг шинжилж SARS-CoV-2 вирусийн хоёр хувилбараас хамгаалж чадах эсэхийг шалгахад долоон хүнээс бусдад нь вирусийг саармагжуулах эсрэг биет үүссэн байжээ. Судалгааг хамтран удирдсан Дами Коллиер 80-аас дээш насны хүмүүсийн нэлээд хувьд нь вакцины эхний тунг хийснээс хойш гурван долоо хоногийн дараа халдвараас хамгаалах хамгаалалтын саармагжуулах эсрэг бие үүсэхгүй байгааг анхааруулсан байна.
More Stories
Ирэх жилийн төсөвт хүүхдийн 100 мянга хасагдахгүйгээр батлагдав
Шуугиан бол шуугиан, дуулиан бол дуулиан. Энэ их хил хязгааргүй дуулиан шуугианы дундуур гэрэл гэгээтэй мэдээ, мэдээлэл олж уншина гэдэг...
See All The Best Celebrity Fashion At Wimbledon 2023
Dolor Metus justo adipiscing blandit Hymenaeos elementum nunc aliquet taciti senectus feugiat ultricies class lobortis suscipit ligula quis, bibendum ridiculus risus fusce...
Margot Robbie has become the poster girl for new-age elegance
Dolor Metus justo adipiscing blandit Hymenaeos elementum nunc aliquet taciti senectus feugiat ultricies class lobortis suscipit ligula quis, bibendum ridiculus risus fusce...
Best designer sunglasses for women 2023
Dolor Metus justo adipiscing blandit Hymenaeos elementum nunc aliquet taciti senectus feugiat ultricies class lobortis suscipit ligula quis, bibendum ridiculus risus fusce...
Wanted Wardrobe: Young woman opening vintage fashion store in Castle Donington
Dolor Metus justo adipiscing blandit Hymenaeos elementum nunc aliquet taciti senectus feugiat ultricies class lobortis suscipit ligula quis, bibendum ridiculus risus fusce...
The 25 Best Sun Hats for Your Hot Girl Summer 2023
Dolor Metus justo adipiscing blandit Hymenaeos elementum nunc aliquet taciti senectus feugiat ultricies class lobortis suscipit ligula quis, bibendum ridiculus risus fusce...