Батлан хамгаалахын сургуулийн дэд захирлыг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн дэд захирлын гэрийн ойролцоо корона вирусийн халдвар гарч, хөл хорио тогтоосон учир тэрбээр нэгдүгээр сарын 31-нд шинжилгээ өгчээ. Дэд захирал Ө хоёр дугаар сарын 1-нд ажилдаа ирж, Захиргааны зөвлөлийн хуралдаа оролцсон байна. Мөн хурлын дараа зөвлөлийн гишүүд бөөнөөрөө сургуулийн хоолны газарт хоолложээ. Гэтэл үдээс хойш ХӨСҮТ-ээс хүмүүс ирж, хурандаа Ө-гийн pcr шинжилгээний хариу эeрэг гарсан хэмээн мэдэгдэж, ХӨСҮТ-д тусгаарласан байна. Мөн хурандаа Ө-тэй хамт байсан Зөвлөлийн гишүүдийг нэгдүгээр хавьтагчаар тогтоон ХӨСҮТ-д бас тусгаарласан тухай ойрын эх сурвалж өгүүлсэн. Дашрамд дурдахад, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалангийн алдаатай үйл ажиллагаанаас болж сургуулийн удирдлагууд бөөнөөрөө ноцтой асуудалд орсон хэмээн үзэж байгаа тухай нэрээ нууцалсан эх сурвалж мөн хэлсэн. Түүнчлэн тус сургуулийн Захиргааны зөвлөлд ҮБХИС-ийн удирдлага, харьяа сургуулийн захирлууд болон хэлтэс, тасгийн дарга нар ордог юм байна.

+ There are no comments

Add yours