Урбанекаар овоглосон Б.Лхагважав МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буусан нэгэн. Улс төрд хэдэнтээ үзэж, амжилт олоогүй тэрээр аливаа асуудлыг “Улс төржүүлэхдээ” гарамгай.
Тэгвэл тэрээр жимс, ногооны салбараасаа гэнэт барилгын салбар руу орчихлоо. 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тэрээр “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын даргын албан тушаалд томилогджээ.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь салбарын ТББ-ын түншлэлийн хүрээнд 2018 оны 02 дугаар сараас эхлэн “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Маш том амбицтай газар… Харин Урбанек Б.Лхагжавын хувьд улс төрийн тоглолт хийх талбараа нь барилгын салбарыг сонгосон бололтой.
“Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын даргаар томилогдмогцоо цар тахлын энэ үед төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар бууруулаад хувийн хэвшлээ дэмж гэсэн санаачлагыг гаргаж… Тэр байтугай салбарын 7 төрийн бус байгууллагын нэрийг бариад ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн байх юм.

Монголчуудад бусдын хоолыг булааж, өөрөө хөлжих сэтгэл үгүй.
Гэтэл ТББ-ын шинэ дарга Б.Лхагважав ийм санаачлага гаргаад зогсох хэвлэл мэдээллийн хэрэгслээр “бахдан” ярьж байна.
Уг мэдэгдэлд дурдагдсан 7 төрийн бус байгууллагаас огт санал аваагүйн зэрэгцээ, мэдэгдэл гарсан хойно тэд мэдсэн гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар ТВ4 телевизэд ярилцлага өгчээ.
Нэг ёсондоо тэдний нэрийг барьж улс төр хийсэн нь энэ бололтой.

Эхнээсээ салбарын 7 төрийн бус байгууллага нэрийг нь ашиглаж, улс төржилт хийснийг эсэргүүцэн салбар яаманд хандаад байна. Энэ талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн \эх сурвалж: ТВ4\ өгсөн мэдээлэлдээ дурджээ.
Цар тахлын энэ үед хувийн хэвшил зогсонг байдалд орж, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ арай ч бусдын хоолыг булааж өөрсдөө “Амьд үлдэх” адгийн арга хэрэглэх дээрээ тулаагүй нь лавтай.
Хувийн хэвшлийнхэн бусдын хоолыг булаах бус бодлогын дэмжлэгийг л тэд хүсэж байгаа.

Б.Лхагважав бизнесмен хүн. Хувийн хэвшлийн нэг төлөөлөл. Үзэл бодлоо илэрхийлж болох ч байгууллагуудын нэрийг УЛС ТӨРД ашиглаж, увайгүй үйлдэл хийх ЭРХ түүнд үгүй.
Барилгын салбарыг Улс төрийнхөө тавцан болгохоор оролдож буй түүнд салбарынхан тун эгдүүцэж байгаа болов уу? Ямар шалгуур, үзүүлэлтээр тэрээр “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын дарга болчхов? Маш том эрх ашиг хөндөгдөж дээ…
Б.БАДАРЧ
https://www.facebook.com/TV4mongolia/videos/2710815105897650
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...