2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон Adobe компани Flash технологио албан ёсоор устгаж байна.
Тус компани гурван жилийн өмнөөс энэ тухай зарлаж, Flash технологи ашигладаг мэргэжилтнүүдийг өөр платформ руу шилжих боломж олгосон юм.
2021 оноос эхлэн Adobe компани Flash Player-ийн засвар үйлчилгээ, шинэчлэлтийг зогсоож, 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхэн Flash Player-ээр ямар ч контентыг тоглуулахгүй болох гэнэ.
Улмаар Adobe компани системийн аюулгүй байдлаа хангах үүднээс Flash Player-ийг компьютерээсээ устгахыг хүмүүст анхааруулж байна.
Тус компаниас Windows болон Mac системтэй компьютерүүд дээр Flash Player-ийг хэрхэн устгах зөвлөгөөг гаргажээ. Компьютерын үйлдлийн системээс үл хамааран дижитал контентыг төхөөрөмж бүрт тоглуулдаг байхаар 1996 онд анх бүтээгдэж байсан технологи ийнхүү устан алга болж байна.
Flash технологийг зах зээлээс шахахад Apple, Google компаниудын эхлүүлсэн ухаалаг гар утасны хувьсгал гол нөлөө үзүүлсэн юм.
Эх сурвалж: Adobe
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...