ЭМЯ: БЗД-ийн голомттой холбоотой халдвар 18-аар нэмэгдэж, нийт 244 боллоо

ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Нийт 12,828 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотод Токиогийн онгоцоор ирсэн 2 хүнээс халдвар илэрсэн. Голомтын хавьтлуудаас 18 хүнд халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн голомттой холбоотой нийт 244 хүн халдвар авсан байна. Тэнүүн-Огоо компаний 2 жолоочоос корона вирусын халдвар илэрсэн тул БЗД-ийн голомтот халдварын хавьтлууд 50-аар нэмэгдлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,195 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 824 хүн эдгэрээд байгаа бол 361 хүн эмчлэгдэж байна”

+ There are no comments

Add yours