Америкд анхны шинэ төрлийн корона вирусын халдвар бүртгэгдлээ

Халдвар тараах хамгийн өндөр чадвартай, шинэ төрлийн корона вирусын халдвар анх Их Британид илэрсэн бол АНУ-д анхны буюу Колорадо мужид шинэ төрлийн халдварын хамгийн эхний тохиолдол бүртгэгджээ. Дэнвэртэй ойрхон Элбэрт Каунти гэх хөдөө амьдардаг 20-оод насны эрэгтэйд мутацид орсон шинэ төрлийн халдвар илэрчээ. Тэрээр Их Британи байтугай ямар ч гадаадын орон луу огт аялаагүй юм байна. Гэтэл шинэ төрлийн корона вирусын халдварын бусад тохиолдол ихэнх нь Англи яваад ирсэн хүмүүсээс илэрсэн нь хачирхалтай нөхцөл байдлыг үүсгээд байна.

Судлаачид шинэ төрлийн энэхүү халдвар нь өмнөх корона вирусын халдвараас даруй 56 хувиар илүү халдвар тараах, бусдад халдаах чадвартайг онцолсон юм.

 

+ There are no comments

Add yours