Дархан-Уул аймагт илэрсэн корона вирусын 45 тохиолдлоос 30 нь эдгэрчээ

Дархан-Уул аймагт Covid-19-ийн 45 тохиолдол батлагдсан. Тэдний ойрын хавьтлын 478 хүн тусгаарлалтад байсан. Батлагдсан тохиолдлын 45 иргэн Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бөгөөд 17 нь Дархандаа ирсэн бол нэмж арванхоёрдугаар сарын 25-ны өдөр 13 иргэн бүрэн эдгэрч, гэртээ харьсан байна.

Ингэснээр 45 хүнээс 30 нь бүрэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжээд байна.

Өнөөдөр 11:00 цагт болсон ЭМЯ-ны хэвлэлийн хурлаар сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээлсэн юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс

 

+ There are no comments

Add yours