Тэр улс төрчийн хувьд хүрч болох өндөрлөг бүхэнд очсон улс төрч гэмээр. Мөн унаж болох доод шатанд ч мөн очиж байсан. Өөрөөр хэлбэл тэр дээд, доод хоёр туйлын хязгаар бүхэнд хүрсэн улс төрч учир өнөөдөр түүнээс монголчууд юу ч хүлээхээ байсан харагддаг. Түүнийг анх гарч ирж байхад иргэдийн төлөө тэмцэгч гэж харж байсан учир ард түмэн хэмээх цөм бүтэн бүрхэж, хайрлаж, шүтэж, бас дэмжиж, хурайлж байсан…
Тэр Монгол Улс төрчдийн замналаар маргаашийн тухай монголчуудад “молиго үмхүүлсэн”. Учир нь тэр улс төрд орохгүй, иргэдийнхээ төлөө Үйлдвэрчний эвлэлээ удирдаж, шударга бусын төлөө гудамжинд тэмцсээр байх болно гэж байв. Тэр хэлсэн үгээ даруй мартаж, улс төр рүү улайрч эхлэхдээ, айнаа л худлаа хэлсэн нь “гудамжинд биш дотор нь орж тэмцэхгүй бол болохгүй байна” хэмээсэн.
Иргэд итгэсэн учир түүнийг УИХ-ын гишүүн болгож, тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч болно хэмээн зүтгэхэд бүхий чадлаараа дэмжсэн, үнэт саналаа өгч буй бүхнээрээ дэмжсэн… тэгээд нэг жил өнжөөж… харин эргээд сонгосон, УИХ-д… харин одоо иргэд дахиж итгэх эсэхийг өнөөдөр тааварлахад хэцүү юм. Тэр бол Сайнхүүгийн Ганбаатар.
Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургуулийг 1988 онд төгссөн тэрбээр 1989 МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл, 1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет, 1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистрт, 1998 онд Хамерсмит вест лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан түүхтэй.
Харин 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер, 2001-2002 он Тусгай активын газрын захирал, 2002-2003 он СЭЗДС-д багш, 2003-2004 он Удирдлагын академид багш, 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх, 2005-2007 оны дөрөвдүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн, 2006-2007 оны дөрөвдүгээр сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч, 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч, 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...