БЗД-ийн эмнэлгийн голомтот халдвар 55-аар нэмэгдлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “ 12 сарын 22-ны өдөр 4134 хүнд шинжилгээ хийснээс 57 хүний шинжилгээнд корона вирус илэрлээ. Үүнээс 55 нь БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой хүмүүсийн хавьтлууд юм. Сэлэнгэ аймагт хавьтлын дахин шинжилгээгээр нэг хүнд корона вирус илэрч, Цэргийн төв эмнэлгээс нэг эмч мөн халдвар авсан бөгөөд ийнхүү Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,063 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 541 хүн эдгэрээд байгаа бол 513 батлагдсан тохиодол эмчлэгдэж байна”

+ There are no comments

Add yours