Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож гэрлийн шон мөргөсний улмаас машиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан осол гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, нэг хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлага шөнийн 01:47 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус дүүргийн харьяат согтууруулах ундаа хэрэглэсэн 26 настай, эрэгтэй “Тоёота Вресо” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн шон мөргөж, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байжээ.
Алба хаагчид түүнийг хавчуулагдсан төмрөөс 5 минут орчим ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26,129 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ.
Мөн 1,094 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж 243 хүний эрүүл мэндэд хохирол учруулан 111 хүний амь насыг хохироосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Иймд иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....