Энэхүү авто замын барилгын ажлыг концессын “барих-шилжүүлэх” гэрээ байгуулж, 2015 онд эхлүүлсэн боловч ажлын явц хангалтгүй байсан тул 2019 онд Засгийн газраас шийдвэр гарган, концессын эрхийг “Макс рөүд” ХХК-д шилжүүлснээр зам барилгын ажлыг эрчимжүүлэх боломж бүрджээ. Зам барилгын ажлын гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК нь
- 2019 онд эхний 30 км,
- 2020 оны зургаадугаар сард дараагийн 30 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээлгэн өгч,
- 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр үлдэгдэл 66.7 км замын үндсэн ажлыг дуусган, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээж байсан.
Үргэлжлүүлэн замын бэхэлгээ, цэвэрлэгээ, заслын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн, зам барилгын ажилд ашигласан шороон материалын орд газруудыг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгснөөр ажлын хэсгийн 100 хувийн саналаар тус замыг ашиглалтад оруулсан байна.
Уг зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагчид, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх боломжийг нээн өгч, орон нутаг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
