УОК 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг дэмжжээ

Өнөөдөр УОК ээлжит бусаар хуралдлаа. Баянзүрх дүүрэгт халдварын голомтод сүүлийн 24 цагийн дотор 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 62 тохиолдол батлагдсан тухай мэдээллийг ЭМЯ-наас мэдээлсэн. Улаанбаатар хотод өргөн хэмжээний том дэгдэлт гарсан тул иргэдийг олон нийтийн газраар явахгүй байх, нийгмээс зай барихыг зөвлөсөн. Тэгвэл үүнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулж, “Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин 14 хоногоор тогтоох” саналыг ЭМЯ-наас гаргажээ. Уг саналыг  дөнгөж сая УОК хэлэлцэж дэмжсэн байна.  Гэхдээ Засгийн газар эцсийн байдлаар шийдвэр гаргах юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 15.00 цагаас эхэлж, 16 цагаас хойш олон нийтэд шийдвэрийг танилцуулах юм.

 

+ There are no comments

Add yours