Таван хүний шинжилгээнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд нийт 917 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ

“Өчигдөр таван хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 917 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 524 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал,

  • Хөнгөн-450 хүн
  • Хүндэвтэр-68 хүн
  • Хүнд-5 хүн
  • Маш хүнд-1 хүн байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвартай тэмцэх, сэргийлэх голомтын арга хэмжээнд нийт 2,500 гаруй эрүүл мэндийн ажилчид ажиллаж байна. Улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 390,169 хүн коронавирус илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагджээ.

Тусгай дугаарын долоон утсанд 24 цагийн хугацаанд 14,965 хүн холбогдож, зөвлөмж зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 дугаарын утсанд 310 хүн хандаж зөвлөмж зөвлөгөө авжээ” гэсэн мэдээлэл өглөө.

+ There are no comments

Add yours