Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын мэдээлснээр өчигдөр Улаанбаатар хотод 1,396 тээврийн хэрэгслээр 3,126 зорчигч нэвтэрч, 1,826 тээврийн хэрэгслээр 7,072 иргэн нийслэлээс гарчээ.

Дотоодод коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш хугацаанд Улаанбаатар хотод орж, гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хяналт тавьж байгаа юм.

Мөн үйл ажиллагаа нь нээгдсэн 18 төрлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох QR код олгож байна. Өчигдөр 3,024 тээврийн хэрэгсэл QR код олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн бол Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангайд халдвар нэмэгдээгүй
Next post Зүүн хойд Азийн хотууд Ковид-19 цар тахалтай тэмцэж буй сайн туршлагаа хуваалцлаа