Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар нийгмийг цочроосон жигшүүрт хэргийн мэдээлэл ар араасаа гарсаар байна. Төрсөн аав нь хоёр настай охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарчээ. Харин хэргийн талаар охины ээж Б нь энэ сарын 1-нд буюу жигшүүрт хэрэг гарснаас жилийн дараа цагдаагийн байгууллагад хандсанаар ил болсон байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат, 1987 онд төрсөн Н нь төрсөн охин болох хоёр настай М-ийг хүчирхийлсэн гэнэ. Хэргийн талаар хохирогчийн ээж Б “Манай нөхөр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард охиноо хүчирхийлсэн байсныг мэдсэн. Хэрэг Сонгинохайрхан дүүрэгт болсон” хэмээн Архангай аймгийн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. Тэрбээр нөхрөөсөө салж, охинтойгоо цуг Архангай аймагт амьдарч байгаа аж. Хэргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газар хэрэг бүртгэл нээн үргэлжлүүлэн шалгаж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг байна.
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...