Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэдээс зургаан байршилд шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн 28 хорооны 14 хороог эхний ээлжинд шинжилгээнд хамруулж “Нэг өрх-нэг иргэн” аяныг арванхоёрдугаар сарын 4-8 нд хэрэгжүүлнэ хэмээн Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ. 

Шинжилгээнд хамрагдах 20 мянга гаруй иргэдийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг иргэд, халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар зохион байгуулж байна. Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой.

Мөн сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэдийн хувьд хуучин шинжилгээ авч байсан цэгүүдэд очиж хамрагдах боломжтой. Шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн онцгой байдлын үед зөвлөгөө, мэдээлэл өгч буй “Call center”-ийн 1800-1063 дугаар, БЗД-ийн Шуурхай штабын 93190092 зэрэг утсаар холбогдож тодруулах боломжтой юм.

Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 7, 9, 10, 12, 14, 15, 16, 18, 22, 25, 26 дугаар хорооны нийт 20090 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. 

Баянзүрх дүүрэгт иргэдээс шинжилгээ авах байршлыг хүргэе.

Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэдээс зургаан байршилд шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэдээс зургаан байршилд шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэдээс зургаан байршилд шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэдээс зургаан байршилд шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэдээс зургаан байршилд шинжилгээ авна

Баянзүрх дүүргийн 14 хорооны иргэдээс зургаан байршилд шинжилгээ авна

+ There are no comments

Add yours