Нийслэлийн хэмжээнд арванэгдүгээр сарын 30-ны байдлаар, амбулаторийн 42.595 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1287 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 4.0 хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 43.1 хувийг 0-1 нас, 21.0 хувийг 2-4 нас, 8.9 хувийг 5-9 нас, 3.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 597 дуудлага ирснээс 40.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өчигдрийн байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр 355 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 43 буюу 20.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 86.0 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 14 буюу 19.7 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
Пауэрлифтингч С.Мөнхзул: Би 2026 онд дэлхийд Монгол гэж гайхуулах том зорилготой
Румынд болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн С.Мөнхзултай ярилцлаа. Тэрээр тус тэмцээнээс нийлбэр...
268 мянган тонн нүүрс 19.3 сая ам доллароор арилжлаа
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаа хийж 19.3 сая...