“Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын явц”

Улсын Онцгой комиссын даргын шуурхай хуралдаан болж байна.

Уг хурлаар хэлэлцэж буй асуудлын талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэв.

Тэрбээр

  • Дархан-Уул аймагт 4,500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд долоон хүний шинжилгээний хариу эерэг гарсныг PCR болон сорьцын шинжилгээ хийхэд давтан сөрөг гарч халдвар илрээгүй.
  • Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг PCR-аар нягталж байна.
  • Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй
  • УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан!
  • Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу Энхсаран сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явц
  • Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна гэжээ.

+ There are no comments

Add yours