Хөл хорионы үеэр хийвэл зохих 50 зүйлс

  1. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ бөглөх, шоо эвлүүлэх
  2. Блог, нийтлэл бичиж үзэх.  Магадгүй корона вирус, хувийн сонирхол гээд дуртай сэдвээрээ бичээд үзээрэй.
  3. Хөршүүдийг тань залхаахгүй бол тоостой гитар ч юм уу, гэртээ байгаа хөгжмийн  зэмсгээрээ тоглож үз
  4. Мөнгө, хоол хүнс хандивлах тухай бодож үзээрэй
  5. Шүлэг бичих. Шинэ жилд зориулсан хайку ч юм уу, бичээд үз.
  6. Үзнэ гээд л хойшлуулаад явсан гүн гүнзгий кинонуудаа үзэх
  7. Duolingo-г утсандаа татаж аваад яг одоо хэл сурч эхлэх
  8. Инээмтгий хүн, Бахархал ба Бардамнал, Үлисс зэрэг сонгодгуудыг барьж аваад унш.
  9. Бясалгал хийх
  10. Нүүрэндээ маск тавих, чийгшүүлэх. Арван алхамт арьс арчилгааг туршиж үзэхэд тохиромжтой цаг
  11. Ургамал, цэцэгнүүдээ арчил. Хатсан навчийг нь тайрч, усал
  12. Зоогийн ширээ засч сурах
  13. Гэр бүл, найзууддаа захиа бичих
  14. Уран бичлэг сурах. Youtube үзээд ч сурч болно
  15. Гэр бүлээрээ хөлөгт тоглоом тоглох
  16. Савангийн дуурь үзэх
  17. Гал тогооны шүүгээн дэх сав суулгаа цэгцлэх
  18. Мэри Кондогийн заавраар хэрэгтэй, хэрэггүй хувцсаа ангилах
  19. Бичгийн ширээгээ цэгцлэх, оригами хий
  20. Нарийн боов, торт өөрөө хийж үзэх
  21. Оскарын шилдэг кинонуудыг түүж үзэх
  22. Хурдан шивж сурах, минутанд хэдэн үг бичиж чадах вэ?
  23. Унших зав олдоогүй урт нийтлэлүүдээ унших
  24. Бээлий, ороолт нэхэх
  25. Гадаадад амьдардаг найз, танилуудтайгаа холбогдох
  26. Иогийн бичлэг үзэж дагаж хийх
  27. Өөрийгөө толинд хараад зурж үзээрэй
  28. Хөөстэй ваннанд хэвтэх
  29. Коктэйл, смүүти өөрөө жор зохиогоод хийж үзэх
  30. Буддаг ном будах
  31. Өөртөө дүгнэлт хийх. Өнгөрсөн жил юу бүтээв, юун дээр алдав
  32. Богино өгүүллэг бичих, роман ч бичиж эхэлж болно шүү дээ
  33. Pinterest дээрээс харсан шинэ санаагаа хэрэгжүүлэх
  34. Тагт, гражаа цэвэрлэх. Хогноосоо салаарай
  35. Цонхны эвдэрсэн түгжээгээ засаж, хууларсан ханын цаасаа цавуудаарай
  36. Үсээ олон янзаар сүлжих
  37. Хэрэглэдэггүй будаг шунх, бүтээгдэхүүнээ хаях
  38. Өвөө, эмээтэйгээ ярилц. Хоолойг нь бичээд хадгалаад аваарай
  39. Утасны галлерейгээ үз, өнгөрсөн жилийн хамгийн дурсамжтай зурагнуудаараа албюм үүсгээд хадгал
  40. Баярлаж, талархдаг бүх зүйлсээ жагсааж бич
  41. Гэртээ байгаа дарснуудаа амтал
  42. Хувийн санхүүгээ удирдах, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргах
  43. Кофе чанаж уу, түүхээс нь эхлээд төрлийг нь судал
  44. Дуртай байгууллагуудынхаа бэлгийн картыг худалдаж ав. Карентинд хэн хэн маань хэцүү л байгаа
  45. Хүүхдүүдтэйгээ хамт Харри Поттер унших, дүрүүд дээр нь анализ хийж хөгжилдөх
  46. Үсээ өөр өнгөөр будах
  47. Оймсны шүүгээгээ янзал. Өрөөснийг нь хая
  48. Хөл хорио тавигдахаар үзэх музей, спортын арга хэмжээнүүд, урлагийн тоглолтуудын жагсаалт гаргах
  49. Гэрийнхээ тавилгыг сольж байршуулах
  50. Хөзөр тоглож сурах, хэзээ нэг өдөр хэрэг болж юуны магад

+ There are no comments

Add yours