Бурхан намайг амьдралыг аргадаж туулахаар төрүүлсэн юм хэмээн тоомжиргүйхэн атлаа цаанаа л гүнзгий өгүүлэх А.Цэгмэд бол монголын ард түмний хайртай жүжигчдийн нэг. Ахмад жүжигчин А.Цэгмэд нэгэнтээ, “Миний хувьд залуучуудын уран бүтээлийг дэмжиж ажиллахдаа хэзээ ч татгалзаж байгаагүй хүн. Хийж чадаж байгаа бол хэн нэгэнд хэрэгтэй бол туслаад явахад буруудах юу байна. Ингэж боддог учир байр, орон гэрээ барьцаанд тавиад кино хийж байгаа залуу уран бүтээлчиддээ би үнэрхэж, их мөнгө нэхэхгүй өгсөн цалинд нь сэтгэлээ шингээгээд тоглодог. Харин энэ байдлыг үл ойлгодог хүмүүс намайг “цайны мөнгөнд тоглож, ханш унагаалаа” гэдэг юм гэсэн.
Монгол уран бүтээлчид бэрхшээл дааж уран бүтээлээ хийдэг. Найруулагч, продюсероо хийнэ. Өөрөө жүжиглэнэ, тоног төхөөрөмжөө зөөнө гээд арван гартай юм шиг л зүтгэнэ. Тийм хүмүүсийн хайрлахгүй байхын ч аргагүй шүү дээ хэмээн өгүүлэх.
Ийм нэгэн яруухан уран бүтээлч маань “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүрийн дүр” шагнал хүртэж, шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглох болсон тухайгаа дуулгаж, монголчуудын сонор, сэтгэлийн баясгаж байв. Жар гаруй жил урлагийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эрхэм уран бүтээлчээс эмэгтэй хүний сэтгэлийн хат, эмзэг хийгээд хүчирхэг чанарыг харахаар хүндлэхгүй байхын аргагүй санагддаг юм.
Г.Гэрлээ
More Stories
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт идэвхижиж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны эхний 7 сарын нүүрс экспортын өдрийн дундаж тоо 612 тээврийн хэрэгсэл байсан бол 2025 оны...