УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Сандаг-Очирыг монголчууд Багануурын Засаг дарга гэдгээр нь илүүтэй мэдэх юм. Түүний хувьд орон нутагтаа нэр хүндтэйгийн хүчээр бүх шатны сонгуульд намаа авч гарсаны шагналаа эдэлж байгаа гэж болно. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар хоёронтоо томилогдсон философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй,тэрбээр Тэнгэр дээд сургууль, Удирдлагын академийг төгссөн аж.
Ц.Сандаг-Очирын хувьд МАН-д 1994 онд элсэж, 2001 оноос Багануур дүүргийн IV дүгээр хорооны нийгмийн ажилтан, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, Багануур дүүргийн МАН-ын дэд дарга, 2008 оноос Багануур дүүргийн Засаг даргаар найман жил ажилласан … зэргээр үргэлж л өгсөж ирсэн намтартай нэгэн аж. Тэр бүрий хүний анхаарал татаж, хэл ам гаргаад байдаггүй түүнийг дүүргийнхаа Засаг даргаар хоёронтоо томилогдож ажилласаны дараа 2020 оны УИХын сонгуульд нэр дэвшихэд эргэлзэж маргалдсан зүйл гараагүй гэдэг. Харин ч дүүргийн Намын дарга, дүүргийн Засаг дарга түүний хувьд цомхон дүүргийнхээ цөөхөн гишүүдийнхээ хөл дээр саарал масс гэгдэх нөхдийн сэтгэлийг хөдөлгөж, ёстой л аавын хүүгийн 13 мэхээр төвөггүйхэн гарч ирсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Нөгөө талаар их хурлын босго руу хамтран зүтгэсэн нөхөр Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан байсан нь дүрээр сонгодог сонгогчдын сэтгэлийг хөөргөсөн ч байж болох. Ямартай ч тэр бүр олны анхаарал татах дургүй захын дүүргийн Засаг дарга УИХ-ын өндөр босгоор төвөггүйхэн алхаж орж ирэхэд “нам харсан сонголт” гэж чичлэх хүн цөөхөн байгааг харахад Ц.Сандаг-Очирын хувьд зөв цагтаа болох газраа зогсож чадсан азтай нэгэн мөн болж таарсан гэхэд хэтрүүлсэн болохгүй юм. Нөгөө талаар бага улс төрөөс их улс төр рүү үсэрч орж ирсэн түүнийг улс төрд бэлтгэсэн “уяач” нь өнөө хэр тодорхойгүй байдаг нь сонирхолтой.
Д.Пүрэв
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...