ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж, шинээр халдвар илэрсэн эсэх талаар мэдээллээ.

Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 6-8-ны хооронд нийт 1,816 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийтдээ 12 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал,

  • аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнд халдвар илэрсэн.
  • аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
  • арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины нэг жолооч/ОХУ-ын иргэн/-оос халдвар илэрсэн. Тухайн иргэний өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тус улсын холбогдох албаныхантай зөвлөлдөж, түүнийг буцаасан.
  • арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолоочид/56 настай Беларусь улсын иргэн, 52 настай Монгол Улсын иргэн/ халдвар илэрлээ.
  • аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины гурван жолоочид хийсэн давтан шинжилгээгээр мөн халдвар илэрлээ. Гурван жолооч Монгол Улсын иргэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Замын хашлага мөргөж, явган зорчигчийн амь насыг хөнөөжээ
Next post Мөнгөтэй хятадууд Монголын хилээр орж ирэхэд хориг үйлчлэхгүй !!!!!!!!