“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 10-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр давж биелснийг онцлон, уурхайчдадаа баяр хүргэлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид төлөвлөгөөнөөс 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах даалгаврыг оны эхний 10-р сарын байдлаар 126,6 хувиар биелүүлсэн амжилттай ажилласан байна. Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Засгийн газрын 10-р сарын 28-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг удирдлагуудад танилцууллаа.
Тэмдэглэлд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулж, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн зорилтуудыг ханган биелүүлж, төлөвлөгөөг давуулан, борлуулалтын орлогыг 109,5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 16,8 тэрбум төгрөгт хүргэн 2019 онд улс, орон нутгийн төсөвт 961,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлснийг дурджээ. Мөн 2020 оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлогыг 98,7 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 318,7 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 642,4 тэрбум төгрөгийн татвар тус тус төвлөрүүлэн, хөрөнгө оруулалтыг жил тутам нэмэгдүүлэн ажилласныг онцлон тэмдэглэсэн байна. Шуурхай хуралдаанд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй том төслүүд төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байгааг онцоллоо.
Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажил, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй хэвийн үргэлжилж байна. Ган бөөрөнцгийн цехэд захиалсан бул нийлүүлэгдсэн учир өнөөдрөөс үйлдвэрлэл хэвийн явагдана. Баримт бичгийн шийдвэрлэлт өссөн зэрэг мэдээлэл удирдах ажилтны шуурхай хуралдаанаар яригдлаа. Үйлдвэрийн газрын цех, нэгжүүдийн өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 90-100 хувийн биелэлттэй байна.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...