Францын нийслэл Парис хотын захад хутгатай этгээд дунд сургуулийн багшийн толгойг тасадсан аймшигт хэрэг өнгөрсөн Баасан гаригт гарчээ.
Халдлага үйлдсэн этгээд нь Абдулла Анзоров гэх 18 настай чечень хүү аж. Абдулла Анзоров нь халдлага үйлдсэнийхээ дараа “Аллах акбар” (Бурхан бол хамгийн агуу) хэмээн хашгирсан ба цагдаа нар түүнийг буудан хөгөөжээ. Түүнчлэн Францын цагдаа нар түүний гэр бүлийнхэн, хамаатан садан нийлсэн 10 хүнийг баривчилсан байна. Абдулла Анзоров халдлагын дараа хохирогчийн толгойг тасадсан зургаа цахим сүлжээнд байршуулж амжжээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронд хандан “Би чиний нохдын нэгийг цаазаллаа” хэмээх тайлбартайгаар зургаа твиттерт нийтэлсэн байв.
Хохирогч 47 настай Самуэль Пати нь Парис хотын захын дунд сургуульд газар зүй, түүхийн багшаар ажилладаг байв. Тэрбээр халдлага гарахаас долоо хоногийн өмнө сурагчдадаа исламын зөнч Мухаммедын тухай комикийг үзүүлснээс болж ийнхүү амь насаараа хохирчээ.
Абдулла Анзоров нь ОХУ-ын нийслэл Москва хотноо төрсөн ба бага байхдаа Чеченьд очжээ. Чеченьд тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “уяаны нохой” гэгдэх Рамзан Кадыровын нөлөөгөөр исламын хэт даврах үзэл санаанд ууссан хэмээн “Caucasian Knot” мэдээллийн сайтын эрхлэгч Григорий Шведов мэдэгджээ. Чеченийн удирдагч Рамзан Кадыров Францын шар хэвлэл болох Чарли Хебдо сониныг шүүмжилсэн мэдэгдэл хийсний дараа Францад халдлага гарсан аж.
Өмнө нь 2015 оны нэгдүгээр сард Парис дахь Чарли Хебдо сонины байранд халдлага гарч 12 хүн амь үрэгдэн 11 хүн нас барсан. Тухайн халдлагаас хэдхэн хоногийн дараа Рамзан Кадыров нь Чеченьд олон ямган хүнийг цуглуулан Чарли Хебдо сониныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байв. Чарли Хебдо сонин нь 2015 оны халдлагын хэргээр шүүх хурал эхэлснийг тохиолдуулан өнгөрсөн есдүгээр сард исламын зөнч Мухаммедын тухай комикийг дахин нийтэлсэн байв.
Эх сурвалж: The Daily Beast
Leave a Reply Cancel reply
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...