Хэн ч үл анзаарах, магадгүй салбараасаа илүү гарч танигдаагүй олон хүн энэ удаагийн У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ирсэний нэг нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэх байв. Энэ удаагийн Засгийн газрын бүтцийн хувьд Ерөнхий сайдаас багцалчихсан нэрсийг намын Удирдах зөвлөл ямар ч асуудалгүй батлах байснаараа өмнөх Засгийн газруудаас өөр байсан бөгөөд У.Хүрэлсүхийн “дэглэсэн” драм уламжлал ёсоороо явж, удирдах зөвлөлийн хурал хуралдаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимдаа ажиллах сайд нараа танилцуулж, бүх гишүүдийг бараг л 100 хувийн дэмжлэгээр сонгосон. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 17 сайдын дөрөв нь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүд байсан.
У.Хүрэлсүхэд Эрчим хүчний салбарыг эн тэргүүнд авч явахаар харагдаж, сонгогдож, дэмжигдсэн Нансалын Тавинбэх нь 1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс орон нутгийн иргэдийн саналаар нийслэлийн дагуул Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр Багануур дүүргээс сонгогдон ажиллаж байсан. 1995-1997 онд БНЦШСГ-т дэд станцын монтёр, мастер, инженер, Засварын албаны дарга, БЗӨБЦТС ТӨХК-ийн Маркетингийн албаны менежер, дарга, 2001-2007 онд Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер, 2007-2013 онд гүйцэтгэх захирал, 2013-2015 онд Багануур Энерги ХХК-ийн Захирал, 2015-2016 онд Багануур хотын Захирагч, 2017-2020 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан товчхон түүхтэй нэгэн.
Тэрбээр, 1989 онд Багануур дүүргийн 10 жилийн 64 дүгээр сургууль, 1995 онд ШУТИС-ийг цахилгааны инженер, 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагыг, 2003-2004 онд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. Англи, орос хэлтэй, Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны Улаантугийн одонгоор 2014 онд шагнагдсан, түмэнд танигдаагүй, төрийн түшээ юм.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...