Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриатай өртөөлөх аяны тугийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүртээмжтэй орчин бүрдүүлэх стандартыг хангуулах зорилгоор аялуулж байгаа бөгөөд Төрийн банкны Хан-Уул салбарт 2020.09.23-25-ны өдрүүдэд аялууллаа.
Тус хугацаанд Төрийн банкны Хан-Уул салбар нь харилцагчдад ая тухтай үйлчилгээ үзүүлэх хүртээмжтэй орчинг бий болгох зорилтын хүрээнд банкны үйлчилгээний цонх барьерыг стандартын дагуу намхан болгох ажлыг 2020 оны 09-р сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэсэн. Ингэснээр өндөр настан, хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна.
Цаашид ХУД салбарын харъяа нэгжүүдийн барьерыг намхан болгох ажлыг үргэлжлүүлж байна.
Мөн Төрийн банкнаас тусгай хэрэгцээт харилцагчиддаа зориулж Карт болон Гялс банк үйлчилгээгээр банкны бүх төрлийн үйлчилгээг хүссэн үедээ, хүссэн цагтаа түргэн шуурхай, цаг хугацаа хэмнэн авах боломжийг олгож байна.
“Төрийн банкны Хан-Уул салбар” нь үйлчилгээний хүртээмжтэй орчинг түргэн шуурхай бүрдүүлж САЙН ТУРШЛАГЫГ ОЛОНД ТҮГЭЭЖ байгаад талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...