Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын үйлчлэх хугацаа дуусч өнөөдөр 12:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлсэн болохыг ЗТХЯ-наас мэдээллээ.

Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам, замын байгууламжууд цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг 2020 оны аравдугаар сарын 1-ний 08:00 цагаас 2-ны өдрийн 12:00 цаг хүртэл автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаагаад байсан билээ.

Эх сурвалж: ЗТХЯ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Богдхан ууланд самар түүж байгаад алга болсон эрэгтэйн цогцсыг олжээ
Next post АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авснаа зарлав