Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын Төр хурхын аманд самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн /37 настай, эрэгтэй П, мөн дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн 44 настай, эрэгтэй М нар төөрсөн тухай дуудлагыг аравдугаар сарын 1-ний өдрийн 03:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 03:47 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.

Иймд мөн өдрийн 09:00 цагт хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:13 цагт Богдхан уулын Төр хурхын амны баруун энгэрээс иргэн М-ийг эсэн мэнд, иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийтийн тээврийн автобусны ачаалал ихтэй зогсоолуудаас автобусны тоог нэмэгдүүллээ
Next post Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ