Хөвсгөл аймагт өчигдөр 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Соёо багийн “Эвт хөндий” гэдэг газар есдүгээр сарын 30-ны 17:02 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс мэдээлэв.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас тус сумын Засаг даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post 232 мянган ахмадын 16 хувь нь хөдөлмөр эрхэлдэг
Next post Томуугийн вакцин хийж буй эмнэлгүүд болон үнэ тариф