Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 1,072 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтсэний 7 нь хүүхэд.
Ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.
Хүний амь эрсэдсэн ослууд:
- 2020.09.14-ний 12:00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Цагааннуур сум “Залуус хороолол” гэх газар Hyundai Porter автомашины жолооч нь явган зорчигч 28 настай, эмэгтэйг мөргөж амь насыг хохироосон.
- 2020.09.15-ны 22:40 цагийн орчимд Дорнод аймаг Хөлөнбуйр сум “Өлзийт” гэх газар асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч нь жижиг оврын улсын дугааргүй /ковш/ механизмтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь хохирсон.

- 2020.09.17-ны 20:30 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Оюу толгой” гэх газар асфальтан замд Ssanyong Korando автомашины жолооч нь явган зорчигч хэн болох нь тодорхойгүй 25 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
- 2020.09.17-ны 23.30 цагийн орчим Дорнод аймаг Цагаан-Овоо сум “Галын гол” гэх газар шороон замд Toyota Chaser автомашины жолооч нь Dayun маркийн мотоциклтой мөргөлдөж жолооч эрэгтэйн амь нас хохирсон.
- 2020.09.18-ны 01:30 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан хотод /аймгийн төвд/ асфальтан замд Toyota Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигч 24 настай, эмэгтэйг мөргөж амь насыг хохироосон ослууд гарчээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр –18
- Мөргөлдөх хэлбэрээр-2
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр -1 осол гарчээ.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 393 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
