Нийслэлийн Засаг даргын А/1074 дугаар шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй “Сүүний 27” дугаар байрыг буулгаж дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ий згээс уг төслийн хүрээнд:
- Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан ГБМЗХ2020/16-032 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу үйлчилгээ бүхий 150 айлын 16 давхар орон сууцны загвар зураг төслийг батлуулсан.
- Ус сувгийн удирдах газраас 382/20 дугаартай цэвэр, бохир усан хангамжийн техникийн нөхцөл гарсан.
- Дулаан хангамжийн техникийн нөхцөл гарсан.
- Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл гарсан.
- Холбоо дохиоллын техникийн нөхцөл гарсан.
- Одоо оршин сууж амьдарч байгаа 34 өрхийн иргэдтэй зөвшилцсөн бөгөөд иргэдийн зүгээс буулгаад дахин барилгажуулах ажлыг 100 хувь дэмжсэн.
- Дээрх 34 айлыг шинэ байр ашиглалтад орох хүртэлх түр суурьшуулах орон сууцны асуудал шийдэгдсэн.
- “Сүүний 27” дугаар байрыг буулгах төсөв,тооцоо хийгдсэн.
- Байрны борлуулалтад нийслэлээс дэмжлэг үзүүлэх
зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.
Хот байгуулалт, хөгжлийн газраас
Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон тус орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтыг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс нэг сарын хугацаатайгаар зарласан байна.
Тиймээс монгон шалгаруулалтад хамрагдах эрх бүхий аж ахуй нэгж байгууллагууд доорх хаягаар хандана уу!
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...