Ажлын хэсгийн гишүүд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн сайтар хангаж, үе шаттайгаар нээхийг дэмжлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Улсын онцгой комиссын Шуурхай штабад мэргэжлийн холбоодын байгууллагуудаас санал хүсэлт ирсээр байгаа. Эдийн засгийг дэмжих үүднээс үе шаттайгаар нээж байгаа аж ахуйн нэгжүүдийн халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд онцгой анхаарч ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Он гарснаас хойш цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан 33 хэргийг илрүүлж тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Харилцаа холбооны газарт хүргүүлсэн. Цаашид үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын үүргийг чангатгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх зөвлөмжийг хүргэх хэрэгтэй” гэв.
Түүнчлэн үе шаттайгаар нээсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад дүүрэг хороодын албан хаагчдыг татан оролцуулах, ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан заавар зөвлөмжийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох зэрэг саналуудыг ажлын хэсгийн гишүүд гаргалаа. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар цахим тоглоомын газруудын судалгааг гаргаж, агааржуулалт сайтай байх, суудал хоорондын зайг нэг метрээс багагүй байх зэрэг шаардлагыг тавих саналыг гаргав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан НОК-ын дэргэдэх Түр зөвлөлийг хуралдуулж, мэргэжлийн байгууллагуудаас санал авч үе шаттай нээгдэх цахим тоглоомын газруудад тавигдах шалгуур шаардлагуудыг тодорхой гаргахыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 06 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжид өөрчлөлт оруулах үүргийг НЗДТГ-ын дарга Ц.Уртнасанд үүрэг болгов. Үе шаттай нээгдсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг шаардсан бичиг илгээж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд мөн даалгалаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...