Сайжруулсан түлшний нөөцийн асуудлаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян зарлаж, сайжруулсан түлшний галлагааны зааварчилгаа, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлүүлэн нийт төвийн зургаан дүүргийн 220 мянган айл өрхөд тараах ажлуудыг хийж байна.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажил байгаа. Тодруулбал,
- нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван агуулахад нийт 2,300 тонн,
- “Тавантолгой түлш” ХХК-ийн 57 саравчинд 24 мянган тонн,
- түрээсийн 29 агуулахад 18 мянган тонн нийт 91 агуулахад 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлсөн” гэв.
Шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15,131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараана
Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо болон бусад хороодод шинээр шилжин ирж буй айл өрхөд есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 15,131 ширхэг угаарын хий мэдрэгч, сайжруулсан түлшний сайн карт тараах ажлыг зохион байгуулна гэдгийг хэлэв.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...