“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс хэрэгжүүлж буй ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦ, ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД хамрагдах хүсэлтэй иргэд та бүхнийг орон сууцанд хамруулж өгнө, мэдээллийн санд оруулж өгнө, Буянт-Ухаа хороололд болон Ахмадын түрээслээд өмлөх байруудад хамруулна гэх зэргээр хэн нэгэн этгээд хандаж байвал энэ нь ямар ч нөхцөл боломжгүй зүйл гэдгийг анхаарна уу!
Манай байгууллага нь одоогоор эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд орон сууцанд хамрагдах албан хаагчдыг НОСК шалгаруулдаггүй гэдгийг мэдэгдэе.
Сүүлийн саруудад “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн нэр дээр цахим хуудас үүсгэх, түүгээрээ дамжуулан баталгаагүй худал мэдээлэл өгөх, байгууллагын ажилчдын дүрд тоглон итгэл үнэмшил төрүүлэхүйц яриагаар ятгах гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлэх, их хэмжээний мөнгө луйвардах гэмт хэргүүд удаа дараа гарч байна.
Тиймээс иргэд та бүхэн залилагчдаас өөрийгөө хамгаалж албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авах, байгууллагын эрх бүхий мэдээллийн ажилчдаас ирж тодруулан нягтлахыг анхааруулж байна.
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...