Дэлхийд 24 цагийн дотор 276 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.
Энэтхэгт 64 мянга, АНУ-д 60 мянга, Бразилд 56 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.
ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон. Гараа савантай усаар угаах нөхцөлийг бүрдүүлсний дараа сургууль цэцэрлэгийг нээх хэрэгтэйг сануулсан.
Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5000 гаруй хүн шинээр халдвар авч, 124 хүн энджээ.
БНХАУ-д 99 тохиолдол шинээр бүртгэгдсэний 22 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.
Халдварын тохиолдлын 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй байна. Тиймээс хэн нь ч халдвартай байж болох учраас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг уриалсан.
Таван нас хүртэлх хүүхдийн хамрын салстад насанд хүрсэн хүнийхээс 5-100 дахин их вирус хадгалагдаж байна. Мөн 14 нас хүртэлх насны хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийнхээс хоёр дахин их вирус тээдэг байна. Тиймээс хүүхэд залуус хүн амд, эрсдэлт бүлгийнхэнд халдвар тараах эрсдэл өндөр гэж үзжээ.
Хятадад импортын тахианы мах, сам хорхойноос коронавирус илэрсэн байна.” гэсэн юм.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...