Тодруулбал,тухайн хэрэг гарсан өдөр хууль бусаар буюу зөвшөөрөлгүй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Lukc” гэх нэртэй газрын задгай талбайд зохион байгуулагдаж байсан шоуны үеэр эрэгтэй 34 настай Н-ийг хэсэг бүлэг залуус зодож амь насыг нь хохироосон байна.
Хэрэг үйлдсэн гэх 1992-1994 оны найман залуус хохирогчтой тухайн газраас үйлчлүүлж байхдаа маргалдаж улмаар 1994 оны Ц нь цохиж тайзнаас унагаасан байна. Хохирогч унахдаа ширээ мөргөж хүнд гэмтэж ухаан алдсан байна. Гэтэл залуус бүлэглэж цогцсыг тайзны ард нууж биед байсан эд зүйл болох түрийвч, гар утас зэргийг нь дээрэмдэж хэргийн газраас зугтжээ.
Хэрэг гарсан өдрөөс хойш Мөрдөн шалгах хэлтсийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид хэрэг бүлэглэн үйлдсэн найман залууг орон даяар эрэн сурвалжилж өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр амралтын газарт бүгэж байхад нь илрүүлэн баривчилсан байна. Гэмт хэрэг үйлдсэн бүлэг залуусыг хүний амь насанд хүрсэн, хэргийг нуун дарагдуулах гэж цогцсыг нуусан, дээрэмдсэн, оргон зайлсан зэрэг үндэслэлээр цагдан хорьж,шалгаж байна.
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...