Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоодог.

Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд товлогдсон тул иргэдийн шилжих хөдөлгөөнийн наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал зогсоох шийдвэрийг УБЕГ-аас гаргажээ.

2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр нь Ням гараг тул иргэд 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр буюу Баасан гарагийн ажлын цагт багтаан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийг анхаарна уу.

Хуулийн заалт:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн

  • 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж,
  • 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж заажээ

Эх сурвалж: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хоёрдугаар багцын орон сууцны мэдээллийг танилцуулж байна
Next post Цар тахлын улмаас Их Британийн эдийн засаг түүхэндээ хамгийн гүн хямарчээ