Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь нээлттэй.
Бүртгэл өнөөдрөөс эхэлж, наймдугаар сарын 28-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд бүртгүүлнэ.
Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой” гэлээ.
Бүртгүүлэх заавар:
- Хүүхдийн асран хамгаалагч нь https://parent.edu.mn/#/login хаягт шинэ хэрэглэгчээр бүртгүүлэх ёстой.
- Бүртгүүлсний дараагаар тухайн асран хамгаалагч нь өөрийн мэдээллийг оруулж, дараа нь нэгдүгээр ангийн элсэгчийн бүртгэл хэсэгт очиж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад бүх мэдээлэл гарч ирнэ.
- Мэдээллээ шалгаж, хадгалснаар амжилттай хадгалагдлаа гэж гарна. Ийнхүү бүртгүүлснээр Хянагдаж байна гэх төлөв харагдана.
- Тодорхой хугацааны дараа төлөв нь батлагдсан эсвэл цуцлагдсан болно. (Хаягийн зөрчил гарсан тохиолдолд цуцлагдсан гэж гарах бөгөөд үүнийг сургуулийн элсэлт хариуцан ажиллаж буй комисс шийдвэрлэх аж).
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
