Тухайлбал, Улаанбаатар-Чойр чиглэлийн А0101 дугаартай авто замд 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас 160-102 дахь километр, 132 дахь километрт зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан, хөвөө эвдэрсэн байсныг уг авто замыг хариуцагч “Налайх АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгажээ.




Мөн зургаадугаар сарын 21-ний өдөр орсон аадар борооны улмаас далан нь сэтрээд байсан Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замд орших Бөхөгийн голын 16 метр урттай төмөр бетон гүүрийг авто зам хариуцагч “Төв-АЗЗА” ТӨХК 100 хувь засварлаж дуусгасан байна.


2020 оны зургаадугаар сарын 21-ээс долдугаар сарын 20-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас давхардсан тоогоор 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс болон улсын чанартай 30 чиглэлийн 82 километр авто зам, түүний дагуу байрших найман төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойнд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн.
Үүнд зам хариуцагч компаниуд холбогдох шуурхай арга хэмжээг авч, үерийн эвдрэлийг сэргээн засварлах ажилд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж байгаа аж.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....