ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүх хурлыг 09:00 цагт товлосон бөгөөд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган оролцох юм байна.

Тэднийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг тулгасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийслэлийн Орон сууцны газрын албан хаагчид эргүүлээр ажиллаж байна
Next post Үерийн улмаас түрэгдэн гарч ирсэн хог болон эвдэрч гэмтсэн замын хэсгүүдийг цэвэрлэж байна