Нийслэл Улаанбаатар хотод нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг бол агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн хангамжаар хангах асуудал билээ. Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилгад суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх зорилгоор 200-300 нэгж талбарт инженерийн дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 118 дугаар тогтоолоор дэд бүтцийн төсөл хэрэгжих 16 байршил батлагдаж, эхний байршил болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 220 нэгж талбар, 14 га газрыг хамран, цахилгаан, дулаан, халуун хүйтэн усны хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламж бүхий явган хүний болон засмал зам, камержуулалт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий Дэд бүтцийн төвийн төсөл амжилттай хэрэгжин, улсын комисс хүлээн авч, ашиглалтад орон, үйл ажиллагаа нь жигдрээд байна.
Энэ удаа нийслэлийн Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 20.0 га газрыг хамруулан инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхээр өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. Уг төслийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
· Дулаан хангамж: Бие даасан байдлаар цахилгаан халаалтаар айл бүрт шийдэх
· Усан хангамж: Налайх дүүргийн төвийн шугам сүлжээнд холбох
· Ариутгах татуургын хангамж: Налайх дүүргийн төвийн шугам сүлжээнд холбох
· Цахилгаан хангамж: Төвийн шугам сүлжээнд холбох
· Тохижилтын ажил: Жишиг гудамж тохижуулах
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 сарын 24-ний өдрийн А/398 тоот захирамжаар нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт тус төслийг хэрэгжүүлэх компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх шилжин ирсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, “Төгс Шийдэл Хийц” ХХК шалгаран ажлаа эхлүүлж байна.
Тус компани нь 2013 онд байгуулагдсан, барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хувийн хэвшлийн дотоодын болон гадны хөрөнгө оруулалттай төслүүд дээр үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ удаа компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн тус төсөлд шалгарсан.
Тус төсөл хэрэгжсэнээр Налайх дүүргийн 1 хорооны Баянзүрх хэсгийн 201 айл өрх халуун хүйтэн ус, цахилгаан дулаанд холбогдохоос гадна бохир усны шугамд холбогдоно. Мөн төслийн хүрээнд ариутгах татуургын төв шугамын өргөтгөлийг ажил хийгдэх бөгөөд ингэснээр дүүргийн хэмжээнд тулгамдаад байгаа инженерийн дэд бүтэцтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой болох юм.
More Stories
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...