Булган аймгийн цагдаагийн газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэн борлуулсан иргэний асуудлыг шалгуулахаар Орхон аймгийн цагдаагийн газраас шилжүүлжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн иргэн Г Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос 82 ширхэг зулзаган нарс мод хууль бусаар бэлтгэн худалдан борлуулж байсныг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна.

Булган аймагт энэ оны эхний таван сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 21 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 12-оор буюу 57,2 хувиар өсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЭЕШ-ын суудлын хуваариа хэвлэн авах боломжтой боллоо
Next post Сонгуулийн саналын хуудас тоолох төхөөрөмжийг орон нутагт хуваарилж эхэлжээ