Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгаарлах байранд 2088 иргэн байна. Сонгуулийн үеэр тусгаарлалтад 1300-1500 орчим иргэн байх бөгөөд тэд УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх боломжгүй юм.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, “УИХ-аар баталсан Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай нэг удаагийн хуульд заасан үндэслэлийг харгалзан Үндсэн хуулиар иргэнд олгосон тодорхой эрхийг хязгаарлах талаар УОК-оос СЕХ болон ХЭҮК-д албан ёсоор хандсан. Энэ дагуу сонгуулийн насны иргэдийг тусгай нислэгт суухад нь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа тухай гарын үсэгтэй нотломжийг авч байна. Энэ сард үйлдэх 9 нислэгийн 8 нь сонгуулийн яг өмнө ирж байгаа. Бидний тооцоогоор 1300-1500 орчим иргэн сонгуульд санал өгөх боломжгүй болж байгаа. Энэ нь олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр авч буй арга хэмжээ гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна. Мөн хилийн чанадад байгаа иргэд энэ удаагийн УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй гэдгийг сануулж хэлье” гэв.
УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх боломжгүй иргэдийн нэрсийг энэ сарын 20-ны тусгай нислэгийн дараа эцэслэн СЕХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх ажээ.
More Stories
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
Toyoto sai маркийн машины жолооч хэвийн бус байх үедээ жолоо барьж, урсгал сөрөн нийтийн тээврийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 08-р сарын 13-ны өглөө 06:00 цагийн үед Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд Toyoto sai маркийн машины жолооч хэвийн...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...