Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таун”, “Гэрэлт өргөө”, “Тэлмүүн” зэрэг зэргэлдээ баригдсан хотхонуудын оршин суугч иргэдийн санал гомдлын дагуу нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүсийн хамтаар тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.
Тодруулбал “Пийс таун”, “Гэрэлт өргөө”, “Тэлмүүн” зэрэг хотхонуудын дунд автомашины зогсоол, явган хүний зам, орц, гарцгүй ганц шороон замаар оршин суугчид зорчдог байна. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйн мэдэгдэхгүй хагас дутуу баригдсан барилга, байгууламжийн асуудлаас болж, уг хотхонуудын оршин суугчид таатай орчинд амьдрах эрх зөрчигдөж буй уг асуудлыг шийдвэрлэн өгөх. Түүнчлэн тус хотхонуудын хувьд автомашины зогсоол байдаггүй бөгөөд төлбөртэй зогсоолийг хувийн компани ажиллуулдаг байна. Иймд төлбөртэй зогсоолын талбайн эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн зам талбайг бий болгох зэрэг хүсэлтийг тавьсан юм.
Энэ дагуу дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан НИТХ-ын дарга Дагвад нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулан цаашид холбогдох хурал, зөвлөгөөнөөр дамжуулан шийдвэрлэн өгөх хүсэлтийг тавьлаа. Мөн стандартын шаардлага хангасан автозам, орц гарц, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам зэрэг тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэх судалгааг авч ажиллах, хотхонуудын гадна талбайд байгаа стандартын шаардлага хангахгүй иргэдийн амь нас, амьдрах орчинд эрсдэл учруулах хашаа, хайсыг буулгаж, авто замыг засварлан шинэчлэх зэрэг асуудлыг судлан, танилцуулахыг холбогдох албаныханд чиглэл өгч ажиллав.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймгийн түүхт 100 жилийн ойд оролцохоор очжээ
Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт ойд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч...