Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-т зөрчлийн хэрэг нээж, шалгалт үргэлжилж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-ын эзэмшил газарт байрлах нууранд 4 хүүхэд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр осолдсон хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна. НМХГ-аас тухайн байршилд батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналтан доор явуулж байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ, Хан талст ХХК зэрэг оролцогч нараас тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах зэргээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

+ There are no comments

Add yours