Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 2020 оны эхний улирлын байдлаар 1 321.3 мянга болж өнгөрсөн оны эцсээс 5.3 хувиар буурчээ.

Арилжааны банкнууд дахь зээлийн дансны 370.0 мянга нь цалингийн, 107.5 мянга нь тэтгэврийн, 419.4 мянга нь хэрэглээний, 97.1мянга нь ипотекийн, 63.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 324.8 мянга нь бусад зээлийн данс байна.

1 321.3 мянган зээлийн дансны 583.3 мянга буюу 44.2 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 605.6 мянга буюу 45.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 73.6 мянга буюу 5.4 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 4.6 хувь буюу 60.7 мянга нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өнөөдөр халуун ус тасрах газрууд
Next post “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож байна