-Зургаадугаар сарын 1-2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус дулаан байна.
Бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчирээр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Зургаадугаар сарын 3-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...